Sunday, July 26, 2015

Аялал ба амьдрал


 Хэхэ за сайн байцгаана уу?
өнөөдрийнхөө бичвэрийг их л сүртэй нэрлэснээс минь содон зүйл болжээ гэдгийг анзаараа байлгүй.
 Зуны амралт эхлэн өөрийгөө сорих нэгэн аялал эхлэж байгаа болхоор тэр.

 Аяладын минь зорилго яг тоолвол нилээн олон болох шинжтэй, гэвч тэр дундаас хэдэн ширхэгийг нь тоочьё.
1. Газар үзэж японы нийгмийн гүнрүү өнгийх. 
 Хэрхэн энэ орон одоогийн хөгжилд хүрсэн, ямар шинж чанарууд нь өдий зэрэгт хүрхэд нь хөтөлсөн зэрэг нийгмийн бүтцийг ойлгох. Түүн
дээрээ тулгуурлан ойрийн хугацаанд эхлүүлэхээр төлөвлөж буй үйлдвэрлэлийн санаа сэдэлийн эрэл хийх.
2. Өөртөө тэсвэр хатуужил суулгах.
 Өөрийгөө ялж, залхуугаа ялж, хүссэн хэмжээндээ хүртэл өөрийн нөөц бололцоог дайчилж сурах. Багахан  хэмжээний ачаалалаас эхлээд, урт хугацааныг судалгаа байсан ч гүйцэтгэх явцдаа хугацаа алдаж үр дүнд нь нөлөөлхөөргүй болтол дадал болгох.
3. За тэгээд сүүлийнх нь ирээдүйн гэргийдээ түшигтэй эр нөхөр, аз
жаргал баяр баясгалангийн эх үндэс болсон үр хүүхэддээ сайн
эцэг байхын эхлэл болсон аялал болгохыг зорьж байна даа.

 За тэгээд эргээд аялалын хөгтэй бөгөөд хөгжилтэй олон адал явдлаар эргээд уулзацгаая.😉