Tuesday, May 30, 2017

Амьдралыг эргүүлсэн ганц ширхэг зураг

     Байр суурь, хэргэм зэрэг хэчнээн доогуур байлаа ч үг төдий бус, бодитой үйл ажиллагаа явуулж, чин сэтгэлээсээ, бүхий л чадлаараа хичээж зүтгэдэг хүн л их амжилт гаргадаг билээ.
     Жирийн гуталчин Жон Фаунз ядуучуудын сургууль ядуу гэр бүлийн хүүхдүүдийг сургаж, хооллодог сургууль байгуулах хөдөлгөөнд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн хүн бөгөөд, тэр төрлийн сургуулийн хэрэгцээтэй гэдгийг анх хэлж тайлбарласан биш юм. Харин дуугүйхан байж байгаад, үйл ажлаараа өөрийн итгэлийг хүндэтгэхээр шийдсэн ажээ. Түүнд үг дуугүй туршихаас өөр зүйл толгойд нь байгаагүй ажээ.
     Ядуучуудын сургууль үүсгэн байгуулах хөдөлгөөнийг дэмжихэд тэргүүн зэргийн үүрэг гүйцэтгэсэн Гасли, Жон, Фаунз хэмээх загвараас хэчнээн их нөлөө авснаа дараах байдлаар өгүүлсэн байдаг.
     "Миний бие нэг зурагны нөлөөгөөр ядуучуудын сургуулийг сонирхон дэмжих болсон билээ. Хэдэн жилийн өмнө нэгэн тосгонд очоод түр амсхийхээр буудлын өрөөнд ортол тэр өрөөний пийшингийн дээд талд нэгэн гайхамшигтай зураг өлгөсөн байв. Уг зурагт гуталчны өрөөг дүрсэлжээ. Гуталчин хамрынхаа үзүүр дээр нүдний шилээ тохоод хоёр өвдөгтөө нэгэн хуучин гутал хавчуулж навтрага хэдэрсэн хөвгүүд, жаал охидууд зогсоогоороо хичээллээд багш нь өтгөн хөмсгөн дороосоо хайр энхрийллээр бялхаж дүүрсэн харцаар харж сургаалаа айлдаж буй...
     Би сониучирхаж тэрхүү зургийн тайлбар бичгийг уншлаа. Түүнээс үзвэл уг зургийн тооны ядуусын хүүхэд сүмийн ламтан, хотын дарга, ноёд хатагтай нараас нүд үзүүрлэгдэж, хий дэмий сэлгүүцэн гудамжаар тэнэж байгааг үзэж харж байсан тэрбээр эгэл даруухнаар хариулахын зэрэгцээ хүүхдүүдийг цуглуулжь сурган хүмүүжүүлэх ажлыг эрхэлжээ. Түүгээр зогсохгүй хөлсөө дуслуулж олсон өчүүхэн бага мөнгөөрөө амьдралаа залгуулж, 500 гаруй хүүхдийг зовлонгоос татаж гаргасан гэдэг.
    Би өөрөө өөрөөсөө ичив. "Чухамдаа би өнөөг хүртэл юу хийж ирэв ээ" гэсэн өөрийгөө буруушаах сэтгэл цээжинд минь дүүрээд ирсэн билээ. Тэр үеэс би Жон Фаунзын намтрыг судалж эхэлсэн юм.
     Боомт хот Потстамын эрэг хавиар навтас хөдөрсөн хүүхдүүдтэй хөөцөлдөн, өөрийнхөө гэрт аваачихаар зүтгэх түүний дүр төрх сайн харагдаж байлаа. Харин цагдаа шиг хүч түрээгүй. Хүүхдүүд төмсөнд дуртай гэдгийг сайн мэдэх тэрбээр өөрөө ч навтан хэдэрч, чанаж болгосон төмсийг хүүхдүүдийн өмнө сарвайн гүйх ажээ. Түүний зургийг анх харсан үедээ би тэр л хүн төрөлхтөний бахархал мөнөөс мөн гэж бодсон бөгөөд тэр бодол минь одоо ч гэсэн өчүүхэн ч хувираагүй байгаа билээ" гэжээ.



Самуэл Смайлс

Sunday, May 7, 2017

Ухаарч ойлгосоноо сийрүүлэх нь №1


  • Өөрийн мэлдэг дульмагхан гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс л өсөлт хөгжил эхтэй.


Буурлуудын цэнтэй сургаалиудыг уншсан сайхан өглөө байлаа. Амьдралдаа хэрэгжүүлж амжаагүй ах дүү, амраг садан, найз нөхөр, номын анд, дүү нар уншиж эргэцүүлээрэй.

Замнах мөрөө тогтоогүй байгаа дүү нарт нэн ялангуяа хэрэг болно гэж найдаж байна.


XXI ЗУУНЫГ ЭЗЭГНЭХ ТАВИЛАНТАЙ ХОЙЧ ҮЕИЙНХЭНДЭЭ ӨРГӨН БАРИХ САНАМЖ БИЧИГ
Хоёр дахь мянганы цаг тоолол алслаж гурав дахь мянган эхэлж байгаа энэ цаг үед амьдрал үйлсийнхээ замыг хорьдугаар зуунд туулсан ахмад үеийнхэн бид шинэ зууныг эзэгнэх хувь тавилант хойч үеийнхэндээ:
- эртний сурвалжит Монгол улсынхаа төрт ёс, түүх соёлын үнэт уламжлалыг нандигнан өвлөж,
- хүмүүнлэг энэрэнгүй, эв найрсаг, шударга үнэнч, төв шулуун, ажилч хичээнгүй, тэсвэр хатуужилтай өвөг дээдсийнхээ ариун ёс журмыг дээдлэн үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэж,
- мянганы тэртээгээс үүдэлтэй улс Монголынхоо туурга тусгаар байдал бүрэн эрх дарх, байгаль орчныхоо зүй зохицлыг хадгалан хамгаалж нэр төртэй явахын бэлэгтэй ерөөлийг санамж болгон цөөн хэдэн үгээ дуртган толилуулъя.
… Ахмад үеийн биднийг зууны эхээр төрж мэндлэх цаг дор угтан тоссон эх орон минь 542 мянга гаруйхан буюу одоогийн нийслэл хотын хүн амаас ч цөөн бүлтэй, тэдний талаас илүү хувь нь нийгмийн архаг өвчтэй, зуун хүн дутмын ганц хоёр нь бичиг гадарлах төдий, эрчүүдийн олонхи нь лам хувраг, цөөнх нь нүүдлийн мөр хөөсөн малчин, тарвагачин, гөрөөчин, тахар, зарлага, улаач, сүрэгчин хүмүүс голдсон, найм хүрэхгүй сая малынх нь үлэмж хэсэг нь боом, хамуу, шүлхий мэтийн өвчтэй тийм нэгэн буурайхан айл байлаа. Мөхөж яваа үндэстний дансанд ороод ХХ зууны дунд буюу тавиад жилийн дотор үгүй болох байхаа гэж өрнөдийнхөн нэгэнт онош тавиад ном хэвлэлд биччихсэн тийм л орны иргэд болон бид төржээ. Гэвч сэтгэлээр унаж зүтгэлээр мохсонгүй. Учир нь өвөг дээдсийн хүчирхэг явсан үлгэр дууриал, эх орноо гэх халуун сэтгэл, мэргэжил чадвар олохын төлөө цуцалтгүй хийсэн урт аяны маань үр дүнд зорьсондоо хүрч, хүссэнээ сурсан тэр эрдмээрээ цахилгаан гэрэл асааж харанхуйг гийгүүлэн, төмөр утас татаж харилцаа холбоо барьж, уурын тэрэг жолоодон хол замыг хардаг болсон юм. Уурын тэрэг, нисэх онгоц, галт тэрэг, цахилгаан гэрэл, аж үйлдвэр, алсын холбоо, пуужинт зэвсэг гэдэг ололт биднээс өмнө Эх оронд маань байгаагүй билээ. Урьд байгаагүй олон шинэ юмсыг буй болгоход гар бие оролцсондоо ахмад үеийнхэн бид тун баяртай явдаг бөгөөд түүнээс хэдэн арав дахин давуу гайхамшгийг бүтээх хойч үеэрээ бахархдаг билээ.
Бид баян хүчирхэг оронд биш харин баян хүчирхэг явсан орны иргэд болж төрсөндөө, нэгэн цагт дэлхийн дэвжээнд гялалзан мандсан өвөг дээдсийнхээ гал голомтыг сахин үргэлжлүүлэх түүхэн их хувь тавилан аз заяасандаа эр зориг, эрдэм чадал орж, зууныг товчилсон их хурдтайгаар хөгжин дэвшихийг зорьсон. Түүндээ ч хүрч хүн амаа хоёр сая гаруй болтол нь хэд дахин өнөржүүлэн эрүүл энх, саруул сайхан болгож, нийтээрээ бичиг үсэгтэй, Нэгдсэн Үндэсний Байгууллагын гишүүн, сансарт ч иргэнээ нисгэсэн, өрнө дорнын соёлыг ч хослуулан эзэмшсэн орны эзэд боллоо.
Урган гарах зуунд Монгол эх орон, Монгол түмэн минь тэгш журамт баян хүчирхэг улсын байр сууринд өргөмжлөгдөнө гэдэгт гүн итгэж тэрхүү гайхамшгийг бүтээх хувьтай, ариун үүрэгтэй, хувь заяаны зураг төөрөгтэй хойч үеийнхэндээ хандаж чин сэтгэлийн үг-санамж бичиг юүгээ өргөн барьж байна.
Нэртэй улсын зүстэй үндэстний угсаа залгах хойч үеийн идэр залуу дүү нар минь болгоон соёрхму!
НЭГ. Ачит эхээс төрөхөд ээж минь өлгийднө, энэ бие өсөхөд Эх орон минь өлгий болно. Төрөлх хоёр өлгийнхөө ачийг санаж эртнээс янагш экологич ард түмнийхээ уламжлалт сахил ёсыг дээдлэн, хүн байгалийн зохилдолгоот соёл иргэншлийг төлөвшүүлэхийн тулд байгаль-хүн гэсэн шинэ тогтолцооны уран барилгачдын итгэмжлэлийг та нар гардах буюу!
ХОЁР. Эх орны хамгийн эрхэм дээд үнэт баялаг нь болж, эрдэнэт хүний биеийг олсон бүхэн хүмүүнлэг байж, хүн ёсны мэргэн бодлого барьж хүнээ л гэж дээдлэж чадвал хандах зүг аяндаа тодроод ирнэ. Хүнгүй бол Эх орон юуных, Эх оронгүй бол хүн юусан билээ.
ГУРАВ. Эрүүл биед саруул ухаан гэдэг үзэлтэй монголчууд эрүүл л байвал юуг ч бүтээж, юунд ч хүрч болно хэмээдэг тул бага залуугаасаа эрүүл чийрэг өсч бойжиж, өөрөө өөрийнхөө эрүүл мэндийн манаанд насан туршид нүд цавчитлгүй зогсдог байх эрүүл энхийн үндэсний хяналтын чухлыг өгүүлэх юун. Эрүүл мэндийг бусдаас зээлдэггүй юм гэдэг.
ДӨРӨВ. Эртнээс янагш монголчууд “эрдэмгүй хүн балай” гэж үзэж насны бага, цусны шингэн дээрээ эрдэм сурч авахыг чармайдаг байсан тэр уламжлалыг улам бадрааж төрөл бүрийн эрдэмд нэвтэрч юм юм хийж чаддаг болохыг амьдралынхаа утга учир болгому. Мөнгө зээлэхээс эрдэм зээлдэх нь дээр!
ТАВ. Эрх чөлөө гэдэг зөвхөн хувь хүнд хамаатай богино жолоотой зүйл биш, харин ард түмний үеэс үе дамжин ирсэн амин хэрэгцээ мөн тул өөрөө ч эрх чөлөөтэй, эх орон, ард түмнээ ч эрх чөлөөтэй, туурга тусгаар тулга дархан байлгаж, нэгэнт олсон эрх чөлөөгөө ёс төртэй эдэлж чаддаг байваас энэ яваа насны тань хэрэг зориг бүтмой.
ЗУРГАА. Эд хөрөнгөгүй хүнийг монголчууд гуйлгачин гэдэггүй. Харин эд хөрөнгө бүтээх ажил хөдөлмөр хийж чаддаггүй, хийж сурахыг шамддаггүй залхуу хүнийг л гуйрамч гэж жигшдэг байсныг санаж бүх баялгийн түлхүүр, сайн сайхны эх сурвалж нь хөдөлмөр гэдгийг сайн ухаарч үргэлж мөрдөж явах нь залуу хүн болгоны нийтлэг ижил шинж болтугай.
ДОЛОО. Мөнх хөх тэнгэрийг эцгээ, хөрст бор дэлхийг эхээ гэдэг монгол хүний итгэл бишрэлийн суурь болсон газар бол хоёр хөлөөс тулж, хорвоод хүн шиг явахын цорын ганц баталгаа тул анхдагч шүтээн тань газар болтугай! Хайрлаж яв! Ойчвоос газраа тулж босдог билээ. Босохооргүй ойчвоос газартаа тэврүүлэн шингэдэг буюу.
НАЙМ. Эргэлдэж байдаг орчлон бөөрөнхий учир цагийн салхи болчимгүй хүний хорвоо үе үе хувьсамтгайг бодож өөр хоорондоо, өрх гэр дотроо, өнөр олон дундаа эв эеийг хичээвээс ороо бусгаа цагийн ямар ч гамшгийг давж чадахын тул “эвт шаазгай буга барьдгийн” үлгэрийг үрээс үрдээ уламжлаарай даа.
ЕС. Дэлхийн олон улс орон хурц зэвсэг, хурдан буу, хорт бодис, тэсрэх бөмбөгнийхөө ихээр биш, харилцан ойлголцож, хүчирхийлэл дарангуйллыг ардчилсан шударга ёсоор солих үйлсэд НҮБ-ын ивээл доор идэвхийлэн ажиллаж нийтийн үйлсэд оруулсан хувь нэмрээ зузаатгаж, үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулах гол зэвсэг нь оюуны чадавхи, ухаан санаа, зөвшилцөл, эв нэгдэл, найдвартай түншлэлийн бодлого гэдгийг чанд барьж явагтун!
АРАВ. Өмнө дурдсан есөн зүйлийг тухайлбал эрүүл энх, эрх чөлөө, эдийн засаг, эрдэм боловсрол, эв нэгдэл, эх орон, газар шороо, аюулгүй байдлаа тус бүрийг нь дархлаажуулалттай болгох бодлого барьваас дархлалын олдмол хомсдол байтугай төрөлхийн хомсдол ч үл тохиолдох буюу.
АРВАН НЭГ. Монгол хүний үнэнч шударга нь мянган жилийн тэртэйгээс түмэнд илэрхий болсон бөгөөд эзнээсээ урваж шарвагчдыг өчиггүй шийтгэдэг төрийн уламжлалыг санаж шударга ёс, үнэнч чанарыг эрхэмлэн хуулийг дээдэлтүгэй.
АРВАН ХОЁР. Монголын буян хишиг нь таван хошуу малдаа байсаар ирснийг үл огоорон амны хишиг тогтохын үндэс мал сүргээ, түүнийг өсгөн тойлогч малчин олноо төрийнхөө ивээлд байлгаж малчин удмаа таслахгүйг хичээн нүүдлийн болон суурин соёл иргэншлийг зохистой зөв хослуулан хөгжүүлтүгэй.
АРВАН ГУРАВ. Цаг бол үнэмлэхүй дээд засаглал, цагийг хожих нь баялгийг арвижуулах дээд арга, цаглашгүй үнэт зүйлсийг бүтээх боломж гэдгийг бидний ахмад үе бас ч дутуу ухаарч явсныг гүйцээж, цагийн жамыг туйлын ухаалаг эзэгнэх буйзаа.
АРВАН ДӨРӨВ. Бусдын эрхшээлд амархан орох үл үзэгдэх цалам бол өр
зээл бөгөөд “өргүй бол баян” гэдэг өвөг дээдсийн аман хуулийг умартахгүй явж гадаад дотоод өр зээлийн дөнгөнөөс үүрд чөлөөтэй шинэ үе төлөвшүүлэхийн төлөө ухаан санаа, самбаа зориг, мэдлэг боловсролоороо бусдын царай харахааргүй болцгоохыг хичээгээрэй!
АРВАН ТАВ. Ном эрдэм “А” үсгээр эхэлдэг боловч “А” үсгээр эхэлсэн нэртэй гурван аюул буйг өглөө бүр бие биендээ сануулж байгтун! Тэр гурван чимээгүй гэтэн хорлогч бол “архи”, “авлига”, “аборт” (үр хөндөлт) юм. Буун дуу гаргахгүйгээр үндэстнийг хөнөөх эдгээр заналт аюулаас хойч үе жигшдэг байхыг бид хүсч байнам. Сайн нөхдийн тусламжтайгаар эрийн зориг, идрийн жавхаагаар харийн түрэмгийлэгчдээс хамгаалж, энхийн манаанд өчнөөн жил зүүрмэглэхгүй зогсож туурга тусгаар, тулга дархан авч үлдсэн Эх орон юм шүү! Бидний үе гэнэ алдаж тэдгээрийг бүрэн сэрэмжилж чадаагүй бол гэмээ наманчилж байна. Бидний үеийнхний ухвар мөчдийн бусад гэмийг ч үл давтахын сургамж болготугай!
Монгол түмний хойчийг залгах шинэ зууны бум буман хөвгүүд, охид минь ээ!
Бидний энэ бодол, санамж цагийн эрхээр хуучирна гэдгийг мэдэж байвч XX зууны өвөг дээдсийнхээ бодол санаа ямархуу юманд зовж байсныг Та бүхэн эргэн дурсаж эргэцүүлэн бодох буйзаа гэсэн сэтгэлээр үүнийг толилуулбай.
Уужим аугаа сэтгэлд тань дундуур санагдваас улам цааш нь учиг сунган биднийхээ эгэл богино санааг баяжуулаарай!
Бидэнд гагцхүү Та нараас өөр өв залгамжлагч байхгүйн учир ингэж итгэмжлэн захивай!
ХХ зууны Монголын ахмад зүтгэлтнүүд:
Базарын Ширэндэв- Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хөдөлмөрийн баатар, шинжлэх ухааны гавъяат ажилтан, академич
Дэлэгжунайн Балжинням- Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, нам, төрийн ахмад зүтгэлтэн
Сампилын Жалан-Аажав - Нам, төрийн ахмад зүтгэлтэн, хууль зүйн ухааны доктор
Мангалын Дүгэрсүрэн- Дипломат албаны ахмад зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
Базарын Цэдэн-Иш - Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, гавъяат хуульч Онц бөгөөд Бүрэн эрхт элчин, хууль зүйн ухааны доктор, дэслэгч генерал
Жамбын Жамъян - Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хөдөлмөрийн баатар, дэслэгч генерал
Рэнцэнгийн Минжүүр - Хөдөлмөрийн баатар
Үлэмжийн Аварзэд - Хөдөлмөрийн баатар
Намхайнямбуугийн Намжиг - Хөдөлмөрийн баатар
Цэрэнпилийн Балхаажав - Философийн ухааны доктор, профессор
Эрдэнэбатын Оюун- Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, ардын жүжигчин, урлаг судлалын ухааны доктор
Ням-Осорын Цүлтэм- Хөдөлмөрийн баатар, ардын зураач, урлаг судлалын ухааны доктор
Чимидийн Долгорсүрэн- Ардын жүжигчин
Эрээдэрийн Лувсандагва - Ардын эмч, доктор, академич
Шаравын Гунгаадорж - Ерээд оны Монгол Улсын Ерөнхий сайд
Гончигийн Бирваа- Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, төрийн шагналт, урлагийн гавъяат зүтгэлтэн, ахмад дайчин, хөгжмийн зохиолч
Лодонгийн Түдэв- Хөдөлмөрийн баатар, соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, хэл шинжлэлийн доктор
Мижиддоржийн Цэрэнханд- Монгол улсын гавъяат багш
Жамбын Цэндсүрэн- Монголын ахмадын холбооны дарга
Нацагийн Хавх- Өв уламжлал ёс заншил хөдөлгөөний тэргүүн, философийн ухааны доктор, профессор
Гомбожавын Цэдэвдорж- Төрийн захиргаа, олон нийтийн байгууллагын ахмад ажилтан
2000 он

Jantsannorov - Manduhai Tsetsen Hatan OST

Tuesday, January 10, 2017

Chuka - Amidraliin beleg



iim l saihan amidraliin belegnuud tsaash tsaashdiin mine amidrald huleen bga gesen bodoldoo itgeed ireeduin amidraldaa itgel duurneer dor burnee urdahi urdahi zuilsee setgeleeree hiigeed yvhad bolj l taarnda :))

Saturday, November 12, 2016

I have a dream

Tiimee endees l aylal ehelsen.

18 jil bi end amidarsan. Tiimee minii tolovshiliin todii hemjee mon l adil endees ehleltei. Bodit baidal iim bn, bodoloo bodit bolgoh l hamgiin chuhal.

Монгол хүмүүний үнэ цэнэ. 

Цаг үеэ тодорхойлж ажиллацгаах болжээ.

20-р зууны дунд үеэс л дөнгөж Монгол нэртэй овог аймагууд нэгдэж нэгэн улс нэрийн дор бас төр гэсэн ойлголттой болж өөрийн гэсэн удирдлагатай болж ирсэн. Тухайн үедээ ардын засаг, ардчилсан төр гэх янз бүрээр нэрлэж хүмүүний амьдрал дөнгөж л нэг эхэлсэн.
Монголчууд 1940-өөд оноос л хүн гэж ийм л байдаг байна шүү дээ гэсэн нийгмийн амьдралтай танилцсан. Ингэж Монголчууд анх удаагаа түүхтэй болцгоосон.
Өнгөрөх гэж буй цагаан сараар Монголчууд социализмын үед юу хийж явсан яаж аж амьдралаа авч явсан гээд л өнгөрсөнөө эргэн санаж чөлөөтэй ярилцаж гадагшаа гаргаж ёстой л эрх чөлөөгөө эдлэх шиг буй ажиглагдсан.
Ардчилалын жилүүдэд Монголчууд гадна дотны нөлөөнөөс болоод социализмын үеэ ярих нэгдүгээрт хориотой байсан ярихаас айдаг байсан. Хоёрдугаарт залуучууд гэж буруу ойлголттой бүтэн үеийнхэн социализм гэж хэлсэн хүнийг муухай харах эсвэл тэр үгийг сонсоод дайрч доромжлох маш эвгүй тийм цаг үе байлаа.
Социализмдаа биш тэр цаг үед Монголчууд анх удаагаа хүмүүн ёсны амьдрал үзлээ шүү дээ. Түүнийг даан ч ардчилал устгаж Монголчууд ярих түүхэн амьдралгүй болцгоосон. Хүмүүст мэдлэг боловсролын дэвшил явагдахаа зогсож хоосон диплом утгагүй цол хэрэггүй шагнал медалууд Монголчуудыг бүрэн зогсонг байдалд оруулсан даа.
Социализмын үед л Монголчууд аз жаргал, хайр дурлал, эрх чөлөө, эрүүл мэнд, тэгш эрх, бичиг үсэг цаашлаад гэр бүл, эхнэр нөхөр, залуу нас, мэдлэг боловсрол, ажил мэргэжил гэсэн цоо шинэ нийгмийн бүтэцтэй танилцсан даа. Эв хамт амьдрал цаашлаад нийгэм журамт ёс гэсэн шинэ маягийн хорвоотой танилцаж бичиг үсэггүй зөвхөн хэл яриагаар харилцдаг овгийн оршихуйгаас бичиг үсэгтэй уншдаг бичдэг нийгэм гэсэн хамтын амьдралд шилжин орцгоосон.
Анх удаагаа нийгэм босгож нийгэм бүтээж явсан Монголчууд ердөө л 50 хан жилийн дараа бүгдийг устгана гэдэг 90-ээд оны эмгэнэл байлаа. Энэ эмгэнэл юу вэ гэхээр төрийн зохион байгуулалт болон иргэний эрдэмүүдийг устгаж хаясанаар сайн сайхан эзэнгүй болсон.
Сайн сайхан эзэнгүй болох гэдэг аж үйлдвэр нурахтай адил том хохирол байсан. Аж үйлдвэржилт болон мэдлэг боловсрол хоёрыг Оросууд бэлэглэхээс гадна өөр чухал үнэт зүйлсийг бэлэглэсэн шүү дээ. Энэ бэлэгийг эзэнгүйдүүлж оюуны болон сэтгэлийн үнэт зүйлсийн эзгүйрэл явагдсан. Өнөөдөр хүртэл хэн ч энэ тухай яриж бичсэнгүй.
Монголчуудын мэдлэг боловсрол аз жаргал хайр дурлал гэр бүл эрүүл мэнд гээд бүгд эзэнгүйдэж түүнийг аврах ёстой төр устаж нийгэм унаж боловсрол алдагдсан.
Яагаад өнөөдөр бөө лам мухар сүсэг болон улстөр ийм амжилттай вэ гэхээр ном уншихыг устгаж номгүй нийгэм болгосон. Ном уншихгүй номгүй хүмүүс хаанаас боловсролтой болох вэ дээ. Боловсролын устгалт сургуулиудыг утгагүй болгож сурах бичгүүдийг замбараагүйтүүлж хувийн сургуулиудыг байгуулж эхэлсэнээр Монголчууд боловсролоос нийтээрээ нийгмээрээ улс орноороо хөндийрсөн.
Боловсрол устаж түүний оронд худлаа хагас дутуу боловсрол ноёлсон. Ингэж иргэн хүн бүр эзэмших ёстой биеийн тамир спорт, урлаг соёл болон сурган хүмүүжил бүрэн устсан. Тиймээс залуугаасаа эмнэлгээр явах ч аргагүй бас бүдүүлэг яриатай болцгоож юунд ч утга агуулга өгөхгүй зэрлэг байхаас өөр яах вэ дээ.
Боловсролгүй ард түмэн тул аз жаргал хайр дурлал эрүүл мэнд ухаан сэтгэл мэдрэмж үнэт зүйл үнэлэмж итгэл найдвар ирээдүй гээд бүх л оюуны болон сэтгэл зүйн сэдэвүүд бүгд хаягдаж эзгүйрсэн. Энэ эзгүйрэлийг лам, улстөр, бөө цаашлаад мухар сүсэгтэнүүд эзэлсэн.
Нэгэнт боловсролгүй болсон нийгэмд боловсрол яриж мэдлэг мэргэжлийн лекцүүд уншихад маш төвөгтэй байдаг. Мэдлэг мэргэжлийн доод түвшинд яваа нийгэмд дахин боловсролыг сэргээж босгож ирж ёстой л дахин сэргэлт буюу боловсролоор дахин гэгээрэх үйл хэргийг эхлүүлэх гэдэг иргэний зоригтой хүн л хийх ажилдаа.
Улстөрчид болон лам нар гэсэн нийгмийн ердөө хоёрхон салбар нийлээд улс орны чухал бас үнэт бусад салбаруудыг устгалаа шүү дээ. Эхлээд улстөрчид аж үйлдвэр болон газар тариалан хөдөө аж ахуйг устгасан түүнтэй хамт лам нар мэдлэг мэргэжлийг устгаж их сургуулиуд болон ШУА-ийг нийгмийн оюуны болон сэтгэл зүйн чиг хандлаггыг авч явах ёстой үүрэггүй болгосон.
Монголчууд цагаан сараар хий л социализмын үеийн оюуны болон сэтгэл зүйн ололт амжилтуудаа хувийн намтар түүх болгон ярицгааж байлаа. Өөрсдөө үүнийгээ ухаарч мэдэхгүй байгаа бололтой.
Өнөөдөр буруутануудын дотроос хамгийн том буруутан бол дипломтой доктор цолтой мөртлөө мухар сүсэгт бүрэн автагдсан өөрийгөө авч явж чадахгүй хүмүүс шүү дээ. Ийм л хүмүүс лам нарыг ч бас мухар сүсэгтэнүүдийг ч өөгшүүлж тэдэнд очиж биеэ худалдаж оюуны болон сэтгэлзүйн хомсдолыг үүсгэсэн.
Профессор, доктор цаашлаад гадаадад явж суралцсан гэх энэ хүмүүс яагаад нэг бол лам руу эсвэл улстөр лүү гүйж оюуны хөгжилийг урагшлуулахад тус болох биш харин хойш татаж дэндүү хоцрогдсон үг хэл ярицгаана вэ?
Лам нар өөрийгөө золиосолсон намайг яаж ч болно эсвэл миний охиныг засаад янзлаад өг гээд мөнгөө бариад ирж байгаа ээжүүдийг загнаад явуулж болно шүү дээ. Хүний хэрэгт битгий оролц үр хүүхдийнхээ эрх чөлөөг битгий хааж саад болж үр хүүхдээ эсвэл эхнэр нөхрөө битгий дарамталж зовоогоо ч гэж захиж тайвшруулж болох шүү дээ. Гэтэл тийм биш улам даамжруулж мухар сүсэгтэй ээж аавуудыг улам л давраасаар.
1940-өөд онд Монгол хүмүүн үүсэх тэр цаг үе хэцүү байсан. Ерөөсөө хүмүүн гэж бие даасан өөрийнхөөрөө гэдгийг хүлээн зөвшөөрөхөд Монголчууд бүр төөрөгдсөн. Яагаад гэвэл анх удаагаа Монголчууд бичиг үсэгтэй танилцаж өнгөрсөн ба ирээдүйн тухай ойлголттой болцгоосон.
1950-аад онд Монголчууд Орос оронд суралцахаар очиход дэлхийн бүх нээлтүүд хийгдчихсэн техник технолог дээд цэгтээ хүрсэн дэлхийн 2-р дайн дуусчихсан байсан. Уран зураг бүх зургаа зураад дууссан, хөгжимийн зохиолчид бүх хөгжимийн аяийг зохиогоод дууссан, физикийн салбарт асуудлаа шийдчихсэн, философийн номууд бичигдээд дуусчихсан, психолог хүний сэтгэл зүйг ойлгочихсон, социолог нийгмийг тодорхойлчихсон байсан. Энэ үеэ хямралын үе гэж нэрлэдэг.
Монголчууд маш сонин үед хүмүүн төрөлхтөний бүтээсэн бүтээлүүдтэй Орос хэлээр дамжуулан танилцсан. Үүний үнийг ямар ч үнээр төлөх боломжгүй. Хичнээн агт морьд хичнээн алт мөнгөөр ч төлж чадахгүй. Яагаад гэвэл Монголчууд анх удаагаа өөрөө өөрийнхөө эзэн болж ажил мэргэжилтэй болцгоосон. Түүхэнд анх удаагаа. Өөрөөр хэлбэл Оросууд Монголчуудад түүх бэлэглэж түүхтэй болгосон.
Монголчууд өнөөдөр өөрөө өөрийнхөө эзэн биш болцгоожээ. Эрхэмсэг өөртөө итгэлтэй аавууд устжээ. Залуу насгүй залуучуудыг харахад ээждээ баригдсан. Заавал хүнтэй сууж гэр бүл болох дарамтандаа залуучууд баригдсан. Өөрийнхөө биш ээж аавынхаа сонгосон мэргэжлээр сурах ёстой тул ямар ч эрх чөлөөгүй.
Өөрөө өөрийхөө эзэн биш бол хүмүүн гэж хэлэхэд хэцүү. Залуучууд өөрийнхөөрөө биш найз нартаа баригдаж найз нарынхаа онигоо болцгооно. Найзуудыгаа юу гэж хэлэх болдоо гэж айцгаана. Тэд өөрийн авьяас сонирхолоо дагах биш ээж аавдаа ач гуч төрүүлэх гэж хүнтэй гэрлэнэ. Монголчууд өөрийнхөөрөө явж чадахгүй бусдад өөрсдийгөө зориулна
Чи өөрөө тэгээд юу бодож байна гэхээр бодох гэж ойлголт ч мэдэхгүй ерөөсөө жинхэнээсээ бодож үзээгүй байх жишээтэй. Боддоггүй ард түмэн гэдэг үнэхээр л бусдын боол золиос тоглоом хүүхэлдэй болохоос өөр аргагүй. Лам нарын тоглоом, бөө нарын золиос гадаадынханы боол улстөрчидийн хүүхэлдэй болцгооно. Монгол хүн гэсэн ойлголт устжээ.
Монгол хүмүүн өөрийнхөөрөө хийж бүтээх шинийг төсөөлж төвөгтэйг бодож урагшаа алхах бүх зам хаагдсан. Аавынхаа эсрэг би хэзээ ч бөх болохгүй гэж хэлээд өөрийнхөө хүслийг биелүүлэх тэнхээ дутагдана. Ээжийнхээ эсрэг би хүнтэй суухгүй гэж хэлээд сурч боловсорч явах боломжгүй бараг л одоо өнөөдөр хэнтэй ч хамаагүй гэрлээд хүүхэд гаргах ёстой. Ах эгчийнхээ үгнээс гарч лам дээр очихгүй сүм хийд рүү зүглэхгүй гэж хэлж чадахгүй сүмийн мануухай болцгооно.
Хэн ч биш хэвээрээ доод түвшинд явдаг хүмүүс бусдаар өөрийгөө буруутгуулна бас бусдаар өөрийгөө магтуулна.
Хэн нэгэн болж чадсан дээд түвшинд явж хүн болж чадсан хүмүүс өөрийгөө шүүмжилж өөрийнхөө алдааг өөрөө засаж залруулж чаддаг. Тэд нөгөөтэйгүүр өөрийгөө дотроо магтаж баярлаад гаднаа энгийн явж чаддаг энгэр цэвэрхэн хүмүүс. Бохир хүмүүсийн энгэр л цоологдсон гэмтэлтэй эрээн бараан. Тиймээс ч энгэр цоолох гэдэг таарсан ойлголт. Энгэрийг хэн цоолдог билээ. Ямар л олигтой хүн хүний энгэрийг цоолох билээ. Энгэр цоолох одон медалийг хаана хэн үйлдвэрлэсэн билээ. Тэр одон медалийг хэдэн төгрөгөөр үнэлдэг билээ. Хэнд хэзээ хаана одонгийн мөнгөө төлдөг билээ дээ.
Доод түвшин бүр доод хэм хэмжээнд магталцана. Муу хүн л муугаа магтдаг. Сайнууд сайныгаа шүүмжилдэг. Цол яаж авсаныг хэн ч мэд. Ямар их доод түвшинд байдаг хүмүүс цол авах дуртайг мэднэ. Монголчууд бусад ард түмнээс юугаараа ялгаатай вэ гэвэл юу ч мэдэхгүй юу ч чадахгүйгээ цол авч нуудаг. Одоо нэгэнт цолтой тул хэнийг ч яаж ийгээд давна. Цолтой тул илүү цалинтай.

Монгол хүмүүний үнэ цэнэ. Олон нийтийн сэхээтэнүүдийн дутагдал ба мухар сүсгийн дарангуйлал.

Олон нийтийн сэхээтэн гэж хүмүүс юунаас ч хамааралгүй эрх чөлөөтэй ухаандаа бодож бас сэтгэлдээ сэтгэж чаддаг хүмүүс. Тэд их сургуулийн профессороос татгалздаг яагаад гэвэл ном бичих цаг хугацаа болон олон нийттэй харьцах эрх чөлөө хэрэгтэй.  Олон нийтийн сэхээтэнүүд улстөрийн намын төлөө бичиж нийтлэж худалдаагүй эрх чөлөөт байдлыг эрхэмлэдэг. Тэдний үүрэг нийгмийн аж байдлыг үнэлж дүгнэж шүүмжилж анхааруулж буруутаныг зааж засаж залруулахыг шаарддаг.
Төрийг, нийгмийг болон хүнийг шүүмжлэх даалгаварыг олон нийтийн сэхээтэн бие даан хийдэг. Тэд өөрийн адил хүмүүстэй нийлж бодож нийтэлж хэлж ярьж илтгэл тавьж ярилцага өрнүүлж нээлттэй шүүмжтэй ажилладаг. Олон нийтийн сэхээтэнүүд ихэнхдээ л философич хүмүүс байсаар ирсэн.Яагаад гэвэл философийн асуултууд гэдэг нийгмийн асуултууд шүү дээ.
Эртнээс л Франц, Итали, Герман, Англи цаашлаад Америкийн гэх мэт орнуудын олон нийтийн сэхээтэнүүд нийгмийг шүүмжилж алдаануудыг нэрлэж ирсэн түүхтэй.
Зуу зуун жилийн турш философичид олон нийтийн сэхээтэний ажил хийж явахад гурван сэдэвт төвлөрдөг байжээ. Үүнд: бодож сурах, мэдэж сурах болон хүсэж сурах. Биеэ дааж бодож сурахгүй гэвэл бусдын тоглоом болно. Биеэ дааж мэдэж сурахгүй бол үргэлж алдаж андуурч бүтэлгүйтнэ. Биеэ дааж хүсэж сурахгүй бол биеэ дааж сонгох эсвэл шийдэх гэсэн хүсэл байхгүй тул бусдаар сонгуулж шийдүүлж бусдын хүүхэлдэй болдог.
Монголчууд олон нийтийн сэхээтэнтэй болох цаг болсон мэт. Ялангуяа улстөрийн байгууллагууд доод түвшинд дампуурч харин шашин нэртэй сүм хийдүүдийн мухар сүсэг дээд цэгтээ тулсан энэ цагт хамгийн их хэрэгтэй олон нийтийн сэхээтэнүүд нийгмийг соён гэгээрүүлж хүмүүсийг зөв харж зөв сонсдог тэдний нүд чих болох ёстой.
Өнөөдөр гарч ирэх ёстой олон нийтийн сэхээтэн хүн мухар сүсэгтэнүүдийг шүүмжлэх, намуудыг шүүмжлэх, улстөрчидийн муу муухайг бичиж нийтлүүлэх, ерөнхийлөгч, ерөнхий сайд явсан хүмүүсийг шүүн хэлэлцэх ажлыг олон нийтийн дунд өрнүүлж ярилцлага хэлэлцүүлэг явуулах цаг болжээ.
Энэ удаа мухар сүсэг яагаад үүсэж буй болон түүний эсрэг хэрхэн тэмцэх тухай бичлээ. Нийгэм дотор хэт их даварч дээд хэмжээнд хүртэл мухар сүсэгтэж буй юунаас хамааралтай мөн ямар шалтгаантай вэ?
Ээж аавууд насанд хүрч чадахгүй байгаа тул үр хүүхдийнхээ мэдлэг боловсрол болон цаашид илүү их хөгжиж улам дээшлэхэд саад болсоор. Олон ээж аавууд үр хүүхдээ өөрсдөөсөө илүү болохыг  тэвчих чадваргүй. Монголчууд эргэлзэх болон зөрчилдөхөөс айдаг. Энэ бол сэтгэлийн болон мэдрэхүйн зөрчил шүү дээ. Ээж аавууд ном уншиж өөрийгөө хөгжүүлэх гэж хичээж зүтгэх амьдралын хатуужилгүй. Өөрийгөө давах зориг байхгүй тул хэзээ ч урагш ахихгүй хуучин хоцрогдсон түвшинд мухар сүсэгтээ хорогддог. Монгол ээж аавууд ярицах чадваргүй. Зурагт үзэхээс өөр юу ч хийх чадваргүй олон ээж аавууд залуу үеийг балласаар л.
Монгол ээж аавууд яагаад мухар сүсэгт дарлуулдаг вэ гэхээр үргэлжийн муу муухайг бодож сэтгэл хар сэвтэй тул мухар сүсэгтдэг. Сайн сайхан бодож явдаг хүн хэзээ ч лам дээр очихгүй. Аймхай, бусдад муу санадаг, хэзээ ч сайн сайхан яридаггүй арчаагүй өөрийгөө авч явж чадахгүй хүмүүс л мухар сүсэг рүү хуйлардаг.
Өнөөдөр олон ээж аавууд залуу үеийг өөртэйгээ адил хэмжээнд байлгаж тэднийг муу муухай бодож яваа ч гэж шаарддаг. Сайн сайхан бодож явдаг залуу үеийг лам нартай нийлж мухар сүсэгтүүлж буй ээж аавууд ах эгч нар гэмт хэрэгтэнүүд. Яагаад тэд залуу үеийг үр хүүхдээ хэзээ ч сайн сайхан явж өөрсдөөсөө илүү гарахыг хүсдэггүй вэ?
Мухар сүсэгтэй ээж аавууд нийлцгээж үр хүүхдээ баллаж гарын дор хэл яриа муутай өөрийгөө хамгаалж чадахгүй хүний үгээр аймхай хулчгар болгоцгоодог. Залуу үеийг урагш хөгжиж дэвшиж өөрсдөөсөөө илүү гарахыг тэвчиж чадахгүй ээж аавууд нийгмийн дайснууд.
Үр хүүхдээ хөгжиж урагшилж надаас хэд дахин илүү болоосой гэж чадахгүй ээж аавууд ийм хайргүй хүмүүс болсоны шалтгаан ердөө л боловсролгүй л байна шүү дээ. Диплом шагнал одон медал боловсролын баталгаа бишээ.
Үр хүүхдэдээ хайргүй ээж аавууд зөвхөн л хоол хийж өгөх хувцас авч өгч хажуудаа амьдруулж буйгаа л хайрлаж байна гэж буруу ойлгодог. Гэтэл үр хүүхдийнхээ цаашдын хөгжил өөрөөсөө илүү болно гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна.  Ээж аавууд өөрийнхөө хэт хоцрогдож үр хүүхдэдээ гологдож буйгаа яагаад ч ухамсарлаж чадах чадваргүй болжээ. Ийм ээж аавууд өөрийгөө бодож бусдыг баллагчид.
Хуучин хоцрогдсон оршихуйгаа орхиж ухамсарт хүмүүн болж жинхэнэ амьдрал гэдэгтэй танилцаач гэж ээж аавуудыг хүмүүжүүлж тэдэнд хичээл зааж лекц унших чадвартай олон нийтийн сэхээтэнүүд дутагдана.
Монголчуудад нэг ойлгуулах зүйл юу гэхээр тохиолдол гэж байдаг хувь заяа эсвэл цаанаасаа зурсан зураг байхгүй гэдгийг Монголчууд хүлээн авч чадахгүй хэвээрээ. Үүний цаад шалтгаан бол үхэл ба өвчин зовлон байдаг. Энэ хоёр тэртэй тэргүй ирдгээрээ ирнэ шүү гэдгийг Монгол хүмүүн ердөө ч ойлгоогүй бас хүлээн зөвшөөрөөгүй.
Монголчууд үхэл гэдэгтэй учирч түүнийг ойлгож хүлээн авч жам ёсны гэж угтан авч чадах тэр соён гэгээрэлтэй учирсангүй. Үхэлтэй нүүр тулж чадахгүй ард түмэн хорвоод бэлтгэгдээгүй бас насанд хүрээгүйгийн баталгаа.
“Ар Монголд орчин үе үгүйлэгдэнэ” болон “Чингисийн этик хэрэгтэй” номууддаа би Монголчууд ба үхэл гэсэн сэдэвийг хөндөж бичсэн. Яагаад Монголчууд оршуулгын газар гэсэн ойлголтыг хүлээн зөвшөөрч чадаагүй болон нас барсан дотны хүнээ санаж ярилцаж чаддаггүй вэ? Яагаад Монголчууд дуртай цагтаа сэтгэл эвгүйрхэсэн үедээ оршуулгын газар очиж цэцэг тавьж нас барсан дотны хүмүүсээ өөрөөр хэлбэл үхсэнүүдийгээ хүндэлж тэдэнтэйгээ дотроо ярилцаж чаддаггүй вэ? Яагаад Монголчууд бурханлаг биш вэ?
Боловсрол устаж мухар сүсэг нийт улс орныг эзлэж хоцрогдол бүрхсэн энэ нийгэмийн үнэн байдал түрүүчийн хэлсэн гурван шалтгаантай. Монголчууд бодож сураагүй, мэдэж сураагүй бас хүсэж сураагүй. Бодохоос айдаг, мэдэхээс хулчийдаг, үр хүүхдийнхээ хүсэх хүслийг хорьж хаадаг улс орон мухар сүсэгт баригдалгүй яахав.