Sunday, February 7, 2016

Бодрол

За сайн байцгаана уу?

 Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Эх оронд минь шинэ сар гарах гээд бүгд л дор бүрнээ хөл хөдөлгөөнтэй байх шиг байна. Энэ боломжийг нь харин миний бие бээр хөөрхөн ашиглаад авлаа гэж бодном. Ямартай ч цаашдын шашин шүтлэг, бясалгал зэргийн талаар нилээд хөөрхөн мэдлэгтэй, бодолтой, бодролтой болоод авлаа. Хийж хэрэгжүүлэхээр ч зүйлс их байна.

 Японд ирээд амьдарсан хугацаа минь энэ 4-н сард хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Энэ хавар эх орон элгэн садан дээрээ очоод ирэх гэж байгаа болоод ч тэр үү ойрын үед эргэцүүлэмжүүдээ нэг эрчилсэн шиг л сууж байна даа.

 Харих цаг минь дөхсөн болоод ч тэрүү хөгөлзсөн сэтгэлтэйгээ өнгө хоршуулан олон олон бичвэрээр хүндэт уншигч тантай учран золгох ёрөөл тавиад өнөөдөртөө энэ хүрээд өндөрлөе.


 Танийг хүндэтгэсэн

 Хотгойд овогт Орхонтуулын Сандагсүрэн.