Tuesday, May 30, 2017

Амьдралыг эргүүлсэн ганц ширхэг зураг

     Байр суурь, хэргэм зэрэг хэчнээн доогуур байлаа ч үг төдий бус, бодитой үйл ажиллагаа явуулж, чин сэтгэлээсээ, бүхий л чадлаараа хичээж зүтгэдэг хүн л их амжилт гаргадаг билээ.
     Жирийн гуталчин Жон Фаунз ядуучуудын сургууль ядуу гэр бүлийн хүүхдүүдийг сургаж, хооллодог сургууль байгуулах хөдөлгөөнд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн хүн бөгөөд, тэр төрлийн сургуулийн хэрэгцээтэй гэдгийг анх хэлж тайлбарласан биш юм. Харин дуугүйхан байж байгаад, үйл ажлаараа өөрийн итгэлийг хүндэтгэхээр шийдсэн ажээ. Түүнд үг дуугүй туршихаас өөр зүйл толгойд нь байгаагүй ажээ.
     Ядуучуудын сургууль үүсгэн байгуулах хөдөлгөөнийг дэмжихэд тэргүүн зэргийн үүрэг гүйцэтгэсэн Гасли, Жон, Фаунз хэмээх загвараас хэчнээн их нөлөө авснаа дараах байдлаар өгүүлсэн байдаг.
     "Миний бие нэг зурагны нөлөөгөөр ядуучуудын сургуулийг сонирхон дэмжих болсон билээ. Хэдэн жилийн өмнө нэгэн тосгонд очоод түр амсхийхээр буудлын өрөөнд ортол тэр өрөөний пийшингийн дээд талд нэгэн гайхамшигтай зураг өлгөсөн байв. Уг зурагт гуталчны өрөөг дүрсэлжээ. Гуталчин хамрынхаа үзүүр дээр нүдний шилээ тохоод хоёр өвдөгтөө нэгэн хуучин гутал хавчуулж навтрага хэдэрсэн хөвгүүд, жаал охидууд зогсоогоороо хичээллээд багш нь өтгөн хөмсгөн дороосоо хайр энхрийллээр бялхаж дүүрсэн харцаар харж сургаалаа айлдаж буй...
     Би сониучирхаж тэрхүү зургийн тайлбар бичгийг уншлаа. Түүнээс үзвэл уг зургийн тооны ядуусын хүүхэд сүмийн ламтан, хотын дарга, ноёд хатагтай нараас нүд үзүүрлэгдэж, хий дэмий сэлгүүцэн гудамжаар тэнэж байгааг үзэж харж байсан тэрбээр эгэл даруухнаар хариулахын зэрэгцээ хүүхдүүдийг цуглуулжь сурган хүмүүжүүлэх ажлыг эрхэлжээ. Түүгээр зогсохгүй хөлсөө дуслуулж олсон өчүүхэн бага мөнгөөрөө амьдралаа залгуулж, 500 гаруй хүүхдийг зовлонгоос татаж гаргасан гэдэг.
    Би өөрөө өөрөөсөө ичив. "Чухамдаа би өнөөг хүртэл юу хийж ирэв ээ" гэсэн өөрийгөө буруушаах сэтгэл цээжинд минь дүүрээд ирсэн билээ. Тэр үеэс би Жон Фаунзын намтрыг судалж эхэлсэн юм.
     Боомт хот Потстамын эрэг хавиар навтас хөдөрсөн хүүхдүүдтэй хөөцөлдөн, өөрийнхөө гэрт аваачихаар зүтгэх түүний дүр төрх сайн харагдаж байлаа. Харин цагдаа шиг хүч түрээгүй. Хүүхдүүд төмсөнд дуртай гэдгийг сайн мэдэх тэрбээр өөрөө ч навтан хэдэрч, чанаж болгосон төмсийг хүүхдүүдийн өмнө сарвайн гүйх ажээ. Түүний зургийг анх харсан үедээ би тэр л хүн төрөлхтөний бахархал мөнөөс мөн гэж бодсон бөгөөд тэр бодол минь одоо ч гэсэн өчүүхэн ч хувираагүй байгаа билээ" гэжээ.



Самуэл Смайлс

No comments:

Post a Comment