Saturday, October 29, 2016
Monday, September 5, 2016
Sunday, February 7, 2016
Бодрол
За сайн байцгаана уу?
Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Эх оронд минь шинэ сар гарах гээд бүгд л дор бүрнээ хөл хөдөлгөөнтэй байх шиг байна. Энэ боломжийг нь харин миний бие бээр хөөрхөн ашиглаад авлаа гэж бодном. Ямартай ч цаашдын шашин шүтлэг, бясалгал зэргийн талаар нилээд хөөрхөн мэдлэгтэй, бодолтой, бодролтой болоод авлаа. Хийж хэрэгжүүлэхээр ч зүйлс их байна.
Японд ирээд амьдарсан хугацаа минь энэ 4-н сард хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Энэ хавар эх орон элгэн садан дээрээ очоод ирэх гэж байгаа болоод ч тэр үү ойрын үед эргэцүүлэмжүүдээ нэг эрчилсэн шиг л сууж байна даа.
Харих цаг минь дөхсөн болоод ч тэрүү хөгөлзсөн сэтгэлтэйгээ өнгө хоршуулан олон олон бичвэрээр хүндэт уншигч тантай учран золгох ёрөөл тавиад өнөөдөртөө энэ хүрээд өндөрлөе.
Танийг хүндэтгэсэн
Хотгойд овогт Орхонтуулын Сандагсүрэн.

Sunday, July 26, 2015
Аялал ба амьдрал
өнөөдрийнхөө бичвэрийг их л сүртэй нэрлэснээс минь содон зүйл болжээ гэдгийг анзаараа байлгүй.
Зуны амралт эхлэн өөрийгөө сорих нэгэн аялал эхлэж байгаа болхоор тэр.
Аяладын минь зорилго яг тоолвол нилээн олон болох шинжтэй, гэвч тэр дундаас хэдэн ширхэгийг нь тоочьё.
1. Газар үзэж японы нийгмийн гүнрүү өнгийх.
Хэрхэн энэ орон одоогийн хөгжилд хүрсэн, ямар шинж чанарууд нь өдий зэрэгт хүрхэд нь хөтөлсөн зэрэг нийгмийн бүтцийг ойлгох. Түүн
дээрээ тулгуурлан ойрийн хугацаанд эхлүүлэхээр төлөвлөж буй үйлдвэрлэлийн санаа сэдэлийн эрэл хийх.
2. Өөртөө тэсвэр хатуужил суулгах.
Өөрийгөө ялж, залхуугаа ялж, хүссэн хэмжээндээ хүртэл өөрийн нөөц бололцоог дайчилж сурах. Багахан хэмжээний ачаалалаас эхлээд, урт хугацааныг судалгаа байсан ч гүйцэтгэх явцдаа хугацаа алдаж үр дүнд нь нөлөөлхөөргүй болтол дадал болгох.
3. За тэгээд сүүлийнх нь ирээдүйн гэргийдээ түшигтэй эр нөхөр, аз
жаргал баяр баясгалангийн эх үндэс болсон үр хүүхэддээ сайн
За тэгээд эргээд аялалын хөгтэй бөгөөд хөгжилтэй олон адал явдлаар эргээд уулзацгаая.😉
Subscribe to:
Posts (Atom)